Museum displays related with Naadam festival

Origin of the Mongolian Naadam Festival Монгол наадмын үүсэл
The "Three Men’s Games" are the main events of the Mongolian Naadam Festival, which traces its origins back as early as the 3rd century BC. According to historical records, Hunnu (Xiongnu Empire) people were experts in archery and were famous for their whistling arrows in 3rd to 1st BC.  They also honored their fastest horse as ‘State Precious Horse’.  Generally, ancient Mongolians organized ‘Naadam’, a festival for testing primarily military skills including archery and horse racing, and wrestling, for example.     |    Монголчуудын  уламжлалт эрийн гурван наадам нь эрт үеэс улбаатай бөгөөд түүхийн баримтаас үзэхэд манай эриний өмнөх 3-1 дүгээр зууны үед хүннү нар харвах намнахдаа сайн байсны дээр исгэрдэг сумаар гайхагддаг байжээ.   Бас нэгэн хоногт мянган газар давхидаг морио “улсын эрдэнийн морь” хэмээн эрхэмлэн үздэг байна. Эртний монголчууд туг тахих, цэргийн хүчийг бүртгэн үзэх, байлдаанд мордох буюу байлдаанаас бууж ирээд сур харвуулах, агт морьдыг уралдан шалгаруулж цэрэг эрийн эрдмийг голлосон наадам хийдэг байжээ.

The festival also was an occasion for displaying military flags and symbol worshiping, analyzing power and readiness of their armed forces both before and after decisive battles. It is the ‘Naadam’ that is venerated by Mongols as ‘Three Festivals Naadam’, which is the zenith of the celebration. From an examination of the historical record, we know that it was not necessary to organize the Three Festivals all at once. Depending upon the occasion, only one or another would be organized. There is an enormous quantity of historical artifacts and documents including ancient cave and rock drawings and many other sources. For example, there are many drawings of wrestling, archery and horse riding by primitive people which are evidence for the ancient origin of Mongol Naadam Festival.

Тийм наадмаа монголчууд баяр цэнгэлийн манлай “дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам” гэж нэрлэж байсан. Эрт цагт морь уралдуулах, бөх барилдуулах, сур харвуулах наадмыг заавал нэг зэрэг хийдэггүй, дан , дангаар нь хийж байсан удаа ч байна. Эртний хадны зураг, түүх сурвалжид эрийн гурван наадмын тухай баримт сэлт цөөнгүй байх авай. Тухайлбал хадны дүрс зурагт бөх барилан ноцолдож буй хүмүүс, нум сум харваж буй хүн, морь унаж буй хүн зэрэг дүрс нилээд олон тоогоор илэрсэн нь уг наадмын үүсэл нь нилээд эртнийх болохыг баталдаг.

In The Secret History of Mongols a wrestling match between Belgutei, who was Genghis Khan’s brother, and Buri Bukhe is recorded. It is also relevant to note a monument stone in memory of Esungei, who struck the target with great accuracy from a distance of 335 fathoms away. Nowadays the Mongolian Naadam Festival has been set as its present way from the time of Undur Gegeen Zanabazar. When he was enthroned as Supreme Head of Mongolian Buddhism with title of the First Bogd Jetsun Dampa Rinpoche in 1939 at the site of Shireet Tsagaan Lake, all Khalkha /Central/ Mongolian nobles made an extensive long life ceremony for him, and organized Naadam Festival. This was organized by seven Banners of Khalkha, so therefore, this Naadam festival named as ‘Seven Banners’ Danshig /Tibetan: gtan- zhugs, means ‘firmly standing’/’ after this event. Later, Tusheet Khan and Setsen Khan Provinces had jointly initiated 'Ten Governors' Naadam', which had been a major Naadam Festival up to 1921.

Түүнчлэн Монголын нууц товчоонд Чингис хааны дүү Бэлгүтэй, Бүри бөхтэй барилддсан тухай, Чингисийн чулууны бичиг хэмээх Есүнгэ мэргэн 335 алд харваж түрүүлсний дурсгалд босгосон хөшөө зэрэг баримтуудыг захлантэмдэглэж болмуй. Харин өнөөгийн Монгол улсын үндэсний их баяр наадам нь Өндөр гэгээн Занабазарыг Монголын бурхан шашны тэргүүн Анхдугаар Богдод өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулан Халхын хан, ноёд цугларан 1639 онд Ширээт Цагаан нууранд Бат-Оршил өргөж наадам зохион байгуулсан үеэс тогтмолжсон бололтой. Бат-Оршил буюу Даншиг наадмыг Халх долоон хошуунаас Өндөр гэгээнд анх өргөсөн учраас хожим ч мөн Долоон хошуу даншиг наадам хэмээн нэрийдэн хэвшсэн байна. Хожим Түшээт хан, Сэцэн хан аймгийнхан 10 засгийн наадам гэж хийх болсон.

In 1772, Qing Emperor had sanctioned the performance of pujas to honor and worship the Khenty Khan, Khan Mountain /Bogd Mountain, and Otgon Tenger Mountains and these were followed by 'Naadam' celebrations. The Khenty Khan worship ceremony was organized by Tusheet Khan, Setsen Khan Provinces and the Great Disciples' Administration of Khalkha Jetsun Dampa; whereas Otgon Tenger Mountain Worship was organized by Sain Noyon Khan and Zasagt Khan Provinces. It's likely that every Banner (Khoshuu in Mongolian) of Khalkha had its own special worship mountain, and hence, neighboring banners used to jointly organize Naadam celebration at the time of that particular ritual.
Мөн Манжийн хаан 1772 оноос Хэнтий хаан, Хан уул /Богд уул/, Отгонтэнгэр энэ гурван уулыг тогтмол тахиж наадам хийх хуультай болгосон байна. Хэнтий хан уулыг, Түшээт хан, Сэцэн хан, Их шавь гурван газраас голдуу эрхлэн тахидаг, Отгонтэнгэр уулыг Засагт хан, Сайн ноён хан зэрэг газруудаас голлон тахидаг байжээ. Энэ тахилгын үеэр нилээд томхон хэмжээний наадам болдог байжээ. Ер нь халхын олон хошууд тус бүрдээ овоо тахилгатай байснаас ойролцоо хошууд нийлж наадам хийдэг байжээ. Ийнхүү Өндөр гэгээний үеэс улбаатай даншиг наадам VIII Богдын үед илүү ёслол төгөлдөр, өргөн баялаг тэмдэглэгдэх болсон бөгөөд Долоон хошуу даншигийг гурван жилд нэг удаа тэмдэглэдэг байсныг жил бүр нааддаг болгосон байна. Үүний нэгэн шалтгаан нь Богд Живзундамбад зориулан наадам хийхийн далимаа Монголын ихэс ноёд нэг дор цуглаж Манж чин гүрнээс салан тусгаарлах нууц яриа хэлцэлээ явуулах болсонтой холбоотой байжээ.

Danshig Naadam   Даншиг наадмыг
At the time of the 8th Bogd Jetsun Dampa, 'Danshig Naadam' enriched with much greater significance and extended its scope to become a nationwide festival. Initially, it was celebrated once every three years, and later it was organized annually.  A reason for this change was to organize secret meetings of Mongol nobles under the umbrella of this 'Naadam' for the sake of independence from the Qing Dynasty of Manchu rulers.  |   Үүний нэгэн шалтгаан нь Богд Живзундамбад зориулан наадам хийхийн далимаа Монголын ихэс ноёд нэг дор цуглаж Манж чин гүрнээс салан тусгаарлах нууц яриа хэлцэлээ явуулах болсонтой холбоотой байжээ. 

During the celebration of 'Danshig Naadam' in 1910, Mongol nobles and high Lamas gathered at one valley of Bogd Khan Mountain and made their final decision to be independent from Qing Dynasty. It was decided by that particular meeting to send messengers to Tsarist Russia for support. Mongolia proclaimed its independence from Qing Dynasty and enthroned the Eighth Bogd Jetsun Dampa as a King on 29th of December, 1911. Right after the 'People's Revolution' succeeded in 1921, 'Seven Banners' Danshig Naadam' was changed its name as 'Great Naadam Festival for Anniversary of People's Revolution'. This is start of today's National Naadam Festival of Mongolia.

Ийнхүү 1910 онд Богдод даншиг өргөж наадам хийх нэрийдлээр цугларсан ноёдоос Богд уулын нэгэн аманд нууцаар гэр барин тусгаар тогнолын хөдөлгөөнийг өрнүүлэх, хаант Орос улсаас тусламж гуйх элч төлөөлөгчдийг мордуулах зэрэг чухаг алхмуудыг хийх болсноор эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн эрчимжиж 1911 оны 12 дугаар сарын 29нд Монгол улс Манж чин гүрний дарлалыг халж VIII Богд Живзундамбыг хаан ширээнд өргөмжилсөн юм.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Долоон хошуу даншиг наадмын нэрийг өөрчлөн Ардын хувьсгалын ойн их баяр наадам хэмээн тэмдэглэх болсон бөгөөд энэ нь өдгөөгийн Улсын их баяр наадам болно.

Danshig Naadam Display     Даншиг наадам  /цахим үзэсгэлэн/
'Danshig' was a very specific Naadam festival dedicated to successive Bogd Jetsun Dampa Rinpoches' long life and peace for the entire nation. At the actual Long Life Ceremony day, Mongolian nobles and high lamas stood in their respective lines and offered over 90 various items those symbolize longevity of life span and best quality of goods one by one. This special offering event was called as, 'Danshig Line.   |   Монголын үе үеийн Богдуудын үед тэмдэглэж ирсэн наадмын тухай товчхон дэлгэрүүлье. Богд хаанд Бат-Оршил /даншиг/ өргөх ёслол нь Богдын нас урт, энх тунх нийтээрээ амар түвшин аж төрөхийг бэлгэдсэн төр шашны томоохон зан үйлийн шинжтэй олныг хамарсан нэгэн өвөрмөц наадам юм. Бат Оршил өргөх өдөр хүрээний газар ихэс ноёд лам нар жагсаж, Богдод насны бэлгэ цогцолсон зүйлс, эдийн бэлгэ цогцолсон зүйлсийг цувруулан өргөдөг байна. Уг сайн билигт эд зүйлсийг цувруулан өргөхийг Даншигийн цуваа гэдэг. Богд хаанд Бат-Оршил өргөж Даншигийн цуваагаар 90 гариу зүйлийн юмсыг цувуулан барьдаг. 

The very first item offered was a Silver Mandala with five-color silks, and then a golden statue of Amitayus followed by the Sutra of Longevity, which was written by Five Jewels, and so on. Before the Danshig, each Banner of all Four Aimags (Provinces) had to transfer 1000 lian of silver to Jetsun Dampa Rinpoche's treasury house, and then, offering items were prepared by monk officials and handed over to respective nobles' responsible subjects. During the offering time, all items were brought to the Great Temple Hall and placed in the exact order of the offering line. Those high-ranking nobles and lamas took what they should offer to Bogd in their exact order and offered it. Attendants of Bogd Jetsun Dampa Rinpoche were accustomed to receiving those offering items on behalf of Bogd and handing them over to theTreasury House monk-officials, who were standing behind the throne. The Offering ritual went on like this without any break.

Эхлээд, таван өнгийн том хадаг уясан мөнгөн хот мандал, дараа нь алт цутган үйлдсэн Аюуш гэдэг бурхны дүрс, дараа нь урт наслахыг ерөөсөн Цэндоо гэдэг судрыг таван эрдэнээр бичсэнийг барих мэтчилэн олон зүйлийг цувуулан барьдаг байжээ. Бат-Оршил өргөхийн урд дөрвөн аймгаас Бат-Оршил өргөхөд хэрэглэх элдэв тахил тавилгалын үнэ харамжны мөнгийг өөр өөрийн хошуунаас мянган лан гаргаж, хутагтын санд тушааж хэрэглэгдэхүүн зүйлийг бэлтгүүлдэг. Даншигийн цуваанд барьдаг дээрх зүйлсийг хутагтын гадаад сангаас бэлтгэн, олон аймгийн тайж, занги ноёдын дагалт зэргийн ардууд хүлээн авч их дуганд хүргэхээр ирж, дэс дараагаар жагсан барьж зогссоноос, Бат-Оршил өргөх ноёд түрүүчээс авч Богдын гарт барих лугаа, хажуу талд зогссон сойвон лам нар хүлээн авч ар этгээдэд зогссон дотоод сангийн нярав нарт тушааж өгөхийн зэрэгцээгээр сүүл сүүлчийн жагсаалын юмыг нэг нэгээр урд мэт тасралгүй цувуулан дэвшүүлж гүйцэтгэдэг байжээ.

In accordance with historical records, the list below represents the Danshig (Long Life) Offerings:

Энэхүү өгүүлэн буй даншигын цуваанд ордог зүйлсийн нэрийг сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнийг жагсаавал:

1. Silver mandala with five color silks
2. Golden Statue of Amitayus
3. Long-Life Sutra written in gold script
4. Several gold-plated silver stupas
5. Cushion with backbend, made of yellow silk
6. Canopy
7. Three robes of fully-ordained monks
8. Belt
9. Outer garment for lamas
10. Sangha dress
11. Pandita hat
12. Several pieces of gown
13. Crown with image of Five Dhyani Buddhas
14. Silver vase
15. Bell and Vajra
16. Golden or gold plated items symbolizing enjoyments of the five senses: mirror, music, perfume, delicious fruits, silk
17. Seven precious jewels of State: Wheel, Wish-fulfilling Gem, Queen, Minister, Elephant, Horse and General
18. Eight auspicious substances: mirror, precious medicine, curds, durva grass, bilva fruit, right-turning conch shell, vermilion powder, mustard seed
19. Eight auspicious symbols
20. Several sets of Seven Offerings
21. Silver cups for offering
22. Porcelain cup with silver handle
23. Silver container: a special water vessel used for dropping water while walking to indicate the conclusion of prayer. There is such container for water among items of fully ordained ones
24. Elephant ivory
25. Buffalo horn
26. Ten pieces of golden cradles for one liang gold
27. Thirty pieces of silver cradles for 50 liang silver
28. A hundred packages of various best quality silks

1. Таван өнгийн хадаг уясан мөнгөний мандал нэг
2. Алт, алтадсан мөнгөн Аюуш бурхан нэг
3. Алтан үсгийн Цэнд ном
4. Алт, алтадсан мөнгөн суварга нижгээд
5. Шар магнаг олбог түшлэг
6. Лавир
7. Гурван номт дээл /лагай, намжир, таншин/
8. Хярга бүс
9. Тэрэм орхимж
10. Навс
11. Бандида малгай
12. Жанч нижгээд
13. Язгуурын таван бурхант тэргүүний чимэг
14. Мөнгөний бумба
15. Хонх, очир
16. Алт, алтадсан таван тахил /толь, хөгжим, үнэртэн, амтлаг идээ, зөөлөн эдлэл/
17. Долоон эрдэнэ /Хүрд, чандмань, эрдэнэ, хатан, түшмэд, заан, морь, баатар/
18. Найман тэмдэг бөөрөнхий толь, хяхан гэдэг шороо, жимсний зүйл, дөрваа гэдэг өвс, будаг, тараг, дун, цагаан цэцэг/
19. Найман сайн билэгт эд /Өлзийт найман тахил/
20. Долоон зүйл хэрэглэхүй тахил нижгээд
21. Дээжийн мөнгөний цөгд
22. Мөнгөн бариулт гангар /нарийн сайн шаазан аяга, Тийм аягыг мөнгөөр эмжиж бариул гаргасныг хэлнэ./
23. Мөнгөний жилог, жишил /Тусгай сав түүнд ус хийж хурал гадаалахын дохио болгож уг усыг гоожуулан явна. Бас гэлэн хүний чавир гэдгийн дотор жижигхэн хэмжээний жилог гэдэг сав бас устай байдаг байжээ./
24. Зааны соёо
25. Маахын эвэр /Одос буюу усны хар үхрийн эвэр/
26. Нэг бүр нэгэн лан алтан өлгий арав
27. Нэг бүр тавин мөнгөний өлгий гуч
28. Зүйл бүрийн магнаг торго нэгэн зуун бүхэл
29. Хоёр алдын их шар цагаан хадаг нижгээд гэх мэтчилэн юмс цуваанд өргөдөг байжээ.

Amitayus. School of Zanabazar. 17-18th century   | Цаглашгүй наст /Аюуш/Занабазарын дэг сургуульXVII-XVIII зуунАлт, гууль
Amitayus is depicted in a state of serene meditation, has downcast eyes and arched eyebrows, wearing golden leaf earrings on his long pendulous earlobes, dressed with five kinds of Buddha ornaments, wearing a tiara of five Dhyani Buddhas, thin red lips, topknot blue hair, straight nose and fine-shaped body and an Urna sign on the forehead, smiling faintly, his left shoulder covered with khadak and sitting in a vajra posture on a double lotus base cast together with its body, holding a jar of medicine nectar of immortality in his hands gesturing in the lap.One of total 90 items offered to Bogd Jetsun Dampa Rinpoche was golden statue of Amitayus. As soon as all items were offered, huge feast would start as official opening of wrestling, archery and horse racing.    |    Цаглашгүй наст /Аюуш/Занабазарын дэг сургуульXVII-XVIII зуунАлт, гуульАюуш бурхан нь гүн бясалгалын шинжтэй, нуман хэлбэрийн нүдтэй, тал саран нарийн хөмсөгтэй, урт омогт чихэндээ алтан навчин ээмэг, бурхны таван чимэг сэлт зүүсэн, таван дэлбээт Язгуурын таван бурхант титэмтэй, үл мэдэг инээмсэглэсэн нимгэн улаан уруултай, товгор цэнхэр үсээ жүгдэр хийсэн, эгц шулуун хамартай, тэгш сайхан биетэй, магнайдаа урнаа чимэгтэй, мөрөндөө хадаг нөмөрсөн, хоёр гараа өвөртөө авч мөнхийн рашаант хумх барьсан, бүтэн очир завилсан, их биетэй нь хамт хөөсөн давхар бадам цэцгийн дэлбээт суурьтай ажээ.
Hayagriva by an anonymous Mongolian artist. 19th century. Silk, cotton, mineral pigment. Хаянхярваа. Нэр үл мэдэгдэх монгол урлаач. XIX зуун. Торго, даавуу, шороон будаг.
The wrathful red Hayagriva with three faces and six arms has three staring eyes and upswept hair. Amidst a mass of flames, he crushes eight nagas beneath his eight feet. Above his red, green and white heads protrude three green horse’s heads, the characteristic symbol of Hayagriva, the Horse-Necked one.   |Хаянхярваа бурхан маш догшин дүртэй, улаан лагшинтай, гурван тэргүүн, зургаан мутартай, найман өлмийгөөрөө найман лус гишгэн дүрэлзсэн галын дунд өнгийн дэлбээт бадам цэцгийн наран мандал дээр зогсоно. Үс нь дээш сэгсийн босож, гурван мэлмийгээ эргэлдүүлсэн нь уурсан хилэгнэсэн байдалтай.Ногоон улаан, цагаан тэргүүний нь дээр гурван ногоон морины толгой буй. 

His right hands hold a vajra, a khatvanga and a sword, while his upper left hand is in the threatening gesture and his remaining two left hands hold a spear and a noose. Adorned with a bone wheel on his chest and other bone ornaments, he wears a crown of five dry skulls, a necklace of fifty freshly severed heads and a snake around his neck. He is attired in an elephant skin and a tiger-skin skirt.

Баруун мутартаа очир, хадамгай, илд, зүүн дээд мутраараа занах мутарлага үйлдэн, жад, цалам барьжээ.

Тэргүүнээ хохимой толгой титмээр чимж, зааны болон хүний арьс мөрөн дээрээ тохож, барын арьс бэлхүүсээрээ ороож, тавин хүний нойтон толгойн эрих, могой, ясан хүрд зүүжээ.

Seated above on the clouds is Padmasambhava, the founder of the Nyingma tradition. Hayagriva is the main tutelary deity of the Nyingmapas, later adopted into the Gelug tradition.

Зургийн дээд төв хэсэгт улааны ёсыг үндэслэгч ловон Бадамжунай үүлэн дунд заларна. Хаянхярваа улааны ёсны гол ядам бөгөөд сүүлд гэлүгва ёсны шүтээн болжээ.

At the bottom center is Thinley Gyalpo /T. ‘phrin las rgyal po/, one of the five kings, ridding a snow lion. He is flanked on the left by Begtse Dharmapala and on the right by Damchen Garpo Nagpo /T. Dam can mgar ba nag po/ riding a goat which crosses over a sea of blood on top of Mount Sumeru.

Түүний өмнө дор Жамсран, Таван хааны нэг арслан хөлөгт Прэнлэйжалбуу бурхан дүрэлзсэн галын дунд наран мандал дэвсгэр дээр заларч, ямаа хөлөглөсөн Дамжин бурхан үймцсэн хуй салхи татуулан сүмбэр уул, цусан далай гатлан явна. Ар дэвсгэрт гүн хөх тэнгэр, ногоон газрыг дүрсэлжээ.

19th-century Bridle, breast collars and cruppers   |   Хазаар, худрага, хөмөлдрөгө, нөмрөгНэр үл мэдэгдэх монгол урлаачXIX зуун
19th century. Gold, silver, brass, silk, coarse cloth, yarn cord and leather strap2 sets, 10 pieces   Two yellow silk bridles, each with gilt brass cheek pieces, a yellow braided cord reign and under strap; two yellow silk breast collars, each with seven gilt silver embossed plaques and 4 butterfly-shaped discs connected with ‘barley’ pattern ring; Two cruppers, each with a brass knob-shaped jewel symbol on the crossed yellow silk straps and yellow fearnought palmettes; and Two yellow silk caparisons with a yellow coarse cotton lining, many tasseled and tapered ribbons, each consisting of a shoulder cover and hindcover. These are, preferably, ornaments for the two horses, which are ‘Precious Horse’ one of the seven auspicious symbols of the state, whereas the elephant is also included. The bigger-sized ornaments with the same design and knob-topped symbol of the elephant of Bogd khaan is kept at the museum.     |     Алтан шармал гуулин зуузайвч, тоногтой, утсан шүлжмэл цулбууртай, тоонолжин холбоотой 2 шар торгон хазаар, тус бүр долоон товгор хээт алт шармал мөнгөн тоног, 2 ширхэг арвай тамган цагиргаар холбосон 4 эрвээхий тавт гархи бүхий 2 шар торгон хөмөлдрөгө, Төрийн морин эрдэнийг илтгэсэн алтадмал гуулин догтой, шар одончуу хэлтэй хударга болон шар торгон өнгө, шар ямбуу дотортой, олон цацраг хэлтэй хондлой, мундааны 2 нөмрөг зэрэг нь хос морины өмсгөл чимэг болно. Энэ нь төр улс бат амгалан оршихыг билгэдсэн Төрийн долоон билгэдлийн нэг “ Морин эрдэнийн” чимэг хэрэгсэл байж болох бөгөөд Богд хааны заан нь мөн яг ийм дог, товгор хээт тоног бүхий “Заан эрдэнийн” шар торгон өмсгөл чимэг, малгайтай байсан нь музейн үзмэрт бий.
Saddle. Anonymous Mongolian artist. Эмээл. Нэр үл мэдэгдэх монгол урлаач
19th century. Gold, brass, wood, processed rawhide. 1 set. A saddle with gilt brass and embossed plates, support for palanquin, fenders of painted.     |     XIX зуун. Алт, гууль, мод, шир. 1 иж. Гуулин тоногтой, дамнуургын бэхэлгээтэй, ногоон эмжээртэй шар булигаар будмал гөлөм, дэвстэй эмээл.
Arrow and bow. Anonymous Mongolian artist.  Нум сум. Нэр үл мэдэгдэх урлаач
Early 19th century. Bamboo, iron, horn, tendons. Archery is one of the three men's games of Naadam Festival.  Bows and arrows used during the archery an as ritual.     |     XIX зууны эх. Хулс, төмөр, эвэр, шөрмөс. 15 ширхэг. Баяр наадмын сурын харваанд болон зан үйлд хэрэглэж байсан нум сум.
Vase for fine      | Торгуулийн хул
There is Mongolian custom to fine a person who came late for the feast or broke regulations of the feast. That person had to drink an excessive amount of koumiss /fermented milk of mare/ as a fine. These vases are ranged from five liters up to ten liters of koumiss.     |    Монгол найр наадмын ёсонд хоцорч ирсэн болон дэг алдсан хүнийг торгох нэгэн ёсон бий. Эдгээр хулнууд нь таваас арав хүртэл литр ордог болно.
A journey of small caravan. Anonymous Mongolian artist. Бага хөсгийн аялал. Нэр үл мэдэгдэх монгол урлаач.
Early 20th century. Paper, mineral pigment. 40x330. A painting depicting the travel of Bogd Khaan and the Queen Dondogdulam from the Bogd Khaan palace to Naadam festival.     |     ХХ зууны эх. Цаас, шороон будаг 40х330.. Богд хаан Дондогдулам хатан нарыг Наадмын талбай руу аялж буйг харуулсан зураг.
Chariot tassels. Anonymous artist. |   Сүйх тэрэгний цацаг. Нэр үл мэдэгдэх монгол урлаач.
19th century. Silver, thread tassel. Yellow thread tassels with silver top and stem, cords tied in “infinite knot” style for adorning the chariot of Bogd khaan and the Queen Dondogdulam.     |     XIX зуун Мөнгө, утсан цацаг 1 иж, 6 ширхэг. Мөнгөн толгой, өлзий холбоотой, мөнгөн шилбэтэй, сүйх тэрэгний шар утсан цацган чимэг. Энэ цацгийг Богд хаан Дондогдулам хатан нарын сүйх тэрэгний чимэг болгон зүүдэг байв.
A journey of big caravan. Anonymous Mongolian artist.   | Их хөсгийн аялал. Нэр үл мэдэгдэх монгол урлаач.
Early 20th century. Paper, mineral pigment. A painting depicting the travel of Bogd Khaan and the Queen Dondogdulam from the Bogd Khaan palace to Naadam festival.     |     ХХ зууны эх.. Цаас, шороон будагБогд хаан Дондогдулам хатан нарыг Наадмын талбай руу аялж буйг харуулсан зураг.
A banquet plate. Anonimous Mongolian artist. Цар таваг. Нэр үл мэдэгдэх урлаач. 
18-19th century. A Banquet plate; it has beautiful dragon and peacock patterns at the center, and circled by eight auspicious symbols along with its inner frame. It is decorated by swastika patterns for eternity and lanza scripts on its outer part.    |     XVIII-XIX зуун.. Найр наадмын үеэр идээ шүүс, зоог өрдөг цар таваг.Дотор хүрээгээрээ өлзийт найман тахилтай дундаа луу болон тогос шувууг өнгө ялгаруулан зурсан. Гадна талдаа тасралтгүзй үргэлжлэх түмэн насан хээ, ланз хээний хамтаар дүрсэлсэн.
Banquet plate     | Цар таваг
It has 4 dragons in blue, grey, brown, pink colors in its outer part, and a blue dragon circled by 4 dragons in blue, grey, brown, pink colors, all together, 5 dragons in its inner part. it is used during the special banquets.     |     Гадна талдаа хөх өнгийн 1, хүрэн өнгийн 1, бор өнгийн 1, ягаан өнгийн 1 нийт 4 луу хээтэй дотор талын хүрээндээ мөн хөх өнгийн 1, хүрэн өнгийн 1, бор өнгийн 1, ягаан өнгийн 1 луу, голд нь цэнхэр өнгийн 1 нийт таван луу хээтэй шар шаазан цар таваг. Эдгээр цар тавганд баяр наадмын үеэр хүндэтгэлийн идээ шүүс засдаг байжээ.
Vases     |     Ваар
Anonymous artist18-19th centuryPorcelain     |     Нэр үл мэдэгдэх урлаачXVIII-XIX зуунШаазан 
Credits: Story

MA in Philosophy - KHATANBAATAR, Choidogsuren
Art Researcher - GUNCHIN-ISH, Tsegmed
Art Researher - SARANBOLOR, Gan-Ochir

_________________________________________


Буддын гүн ухаан судлаач - Чойдогсүрэнгийн Хатанбаатар
Урлаг судлаач - Цэгмэдийн Гүнчин-Иш
Урлаг судлаач - Ган-Очирын Саранболор

Credits: All media
The story featured may in some cases have been created by an independent third party and may not always represent the views of the institutions, listed below, who have supplied the content.
Translate with Google
Home
Explore
Nearby
Profile